2012-04-16 19:19:46
Түүнийг надруу хараад инээмсэглэн гараа сунгахад нь би гайхсан хэдий ч юу ч бодолгүй гарандээр нь гараа аваачиж тавиад өөдөөс нь хамгийн сайхнаараа харан инээмсэглэлээ.
Гэтэл тэр толгойгоо сэгсрээд "Үгүй ээ, биш. Түрийвчээ авъя" гэх нь тэр. Бурхан минь, бантаж балмагдаж ичсэндээ гараа татаж ч авсангүй шуудхан л үгүй ээ, түрийвчийг чинь өгөхгүй гэж хэлээд нэг муу инээхчээн аядлаа. Нээрээ цүнхэнд минь түрийвч нь байгааг санав.
Тэр мэдээж тэнэг биш учраас намайг ойлгосон байлаа.
Юу ч болоогүй, анзааргагүй, хэнэггүй дүр гаргах гэж хичээх ч нэг л сайн болж өгөхгүй, юу ярих гэж гацаж түгдэрч, төвлөрч өгөхгүй будилж байгаа намайг тэр хажуунаас харж суухдаа ганц үг дуугарахгүй ч чимээгүй инээмсэглэх аж.
***
Үсээ гөлчийлгөн хойш нь самнаж, савхин хүрэм, жийнсэн өмд өмссөн шөвгөдөх мэт жартгар хурц нүдтэй, баруун нүднийхээ доод буланд хумсны сорвитой энэ залуутай яагаад уулзаад байгаагийнхаа учрыг өөрөө ч ойлгохоо байгаад байлаа. Уулзах хүнгүй болсондоо, ганцаардсандаа гэвэл тэрэн шиг худал зүйлгүй хаа очиж нийтэч, найзархаг зан минь намайг харин ч нэг уйдааж байгаагүй юм.
Бараг Монгол хэлээрээ ч хэлэх гэсэн санаагаа бүрэн илэрхийлж чаддаггүй,олон жил гадаадад амьдарсан, дуугүй, царай зүс нуруу туруугаар бусдаас илүүрхээд байх зүйлгүй нэгэн. Энгийн гэхээсээ илүү аймшигтай төрхтэй тэр намайг нүдэнд үл үзэгдэх далдын нэг хүчээр өөрлүүгээ соронз мэт татаад байхшиг.
Өнөөдөр бидний анхны болзоо...
"Сараана №1" цааш унших »
"Сараана №1" цааш унших »

Мишээлдээ зориулсан мод...
Ажлынхаа өрөөнд сандал дээр эвтэйхэн эвээ олж унтаад өглөөтэй золголоо. Өглөөний ээлжийн хөтлөгч орж ирэн сэрээхэд нүдээ нухлан босож ирээд гэр лүүгээ явлаа. Гадаа ч сайхан байна аа, гэхдээ л хот минь гэж утаандаа баригдчихсан. Хэдий сэтгэл минь өөдрөг ч энэ утаанд өөрийн эрхгүй л санаа зовох юм. Гэр орох замдаа энэ тухай бодлоо:
Болзоо, юу гэж гуйх уу?
Шинэ өглөө, шинэ долоо хоног...
